Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

 
 
МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, 
ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ
 
2013 онд Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газрын санаачилгаар үүсгэн байгуулагдсан Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь төрийн өмчийн хамгийн отгон бөгөөд орчин үеийн их сургууль юм. Монголын талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ХБНГУ-ын талаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Германы эрдмийн солилцооны алба (DAAD) нар хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг.
 
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
 
MГТИС нь Европын дээд боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын ACQUIN (Герман) байгууллагаас Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдсэн техникийн болон инженерийн шинжлэх ухааны дээд боловсролын зэрэг олгож байна. Бүх хичээл Англи хэл дээр явагддаг онцлогтой.
 
Бакалаврын хөтөлбөр 4 жил:
  • Уул уурхайн боловсруулах инженер
  • Механик инженер
  • Байгаль орчны инженер
  • Эдийн засагч инженер 
Инженерийн бэлтгэл хөтөлбөр 1 жил: 
  • Бакалаврын хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад бэлтгэдэг.
Магистрын хөтөлбөр 2 жил:
  • Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежмент
  • Эрдэс баялгийн эрчимт өсөлт, боловсруулалт 
БАГШ, МЭРГЭЖИЛТНҮҮД БОЛОН ОЮУТНУУД 
 
МГТИС-д 2019-2020 оны хичээлийн жилд 188 оюутан суралцаж байна. Байгалийн болон инженерийн шинжлэх ухаан, англи, герман хэлний нийт 65 багш, мэргэжилтэнтэй ба ихэнх нь Ази, Европ, Канад, Хойд Америкт сурч, судалгааны ажил хийж байсан дадлага туршлагатай. Мөн улирал бүр Германы хамтын ажиллагаатай их сургуулиудын зочин профессорууд ирж, хичээл заадаг.
 
СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ТЭТГЭЛЭГ
 
МГТИС нь олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр дэлхийн түвшний инженерүүдийг бага зардлаар бэлтгэдэг. Одоогоор нийт оюутны 40 хувь нь Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй МГТИС-ийн тэтгэлэг, Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны тэтгэлэг (сургалтын төлбөр+амьжиргааны зардал), Фрайбергийн Технологийн их сургуульд DAAD-ын тэтгэлэгтэй суралцаж байна. Үүний зэрэгцээ Герман, Хятад улсын их сургуулиудад инженерийн зуны дадлага хийдэг. 

ХОТХОН
 
МГТИС нь Монголын хамгийн анхны хотхонтой их сургууль юм. Хичээлийн байр нь лекцийн танхим, лаборатори, хоолны газар, компьютерийн танхим, номын сан, бялдаржуулах өрөө, амралтын өрөө, мөн хурал, уулзалт зохион байгуулах танхимуудтай. 
 
АКАДЕМИК ТҮНШҮҮД
 
МГТИС нь байгуулагдсан цагаасаа хойш Германы их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж, сургалт, судалгааны ажлын цар хүрээгээ өргөжүүлсээр байна. 
  • Фрайбергийн Технологийн их сургууль 
  • Аахены техникийн их сургууль
  • Бохумын Хэрэглээний ШУИС
  • ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль
  • Тээврийн дээд сургууль
  • Мартин Лютерийн нэрэмжит Халле Виттенбергийн их сургууль
  • Физик технологийн хүрээлэн гэх мэт.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ТҮНШҮҮД
 
МГТИС нь аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай судалгаа шинжилгээ явуулах, оюутнуудаар дадлага хийлгэх зэргээр хамтран ажилладаг. Тухайлбал “Оюу толгой”, “Вагнер Ази”, “MSM”, “Премиум” групп, “Монголын Алт Корпораци” гэх мэт. 

Холбоо барих:
Утас: (+976) 7023 2090
И-мэйл: info@gmit.edu.mn
Вэб: www.gmit.edu.mn 
 



Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль

Холбоо барих мэдээлэл:
 
Сургалт хариуцсан дэд захирал Проф. Др. Л.Алтангэрэл altangerel@gmit.edu.mn 70232089 /209/
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Бурмаа burmaa@gmit.edu.mn 702320920 /213/
Маркетингийн ажилтан Р.Чулуунтогтох chuluuntogtokh@gmit.edu.mn 702320920 /213/

Элсэлт, бүртгэлийн мэдээлэл авах:
 
Сургалт, оюутны асуудал хариуцсан алба admission@gmit.edu.mn 70232086
Харилцаа, хөгжлийн алба (олон нийттэй харилцах) info@gmit.edu.mn 70232090