Өргөдөл хүлээж авах, бүртгэх
- Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургуульд элсэхийг хүсэгчдийн өргөдлийг (3.2-д заасан холбогдох материалын хамт) 2016 оны 06 сарын 27-оос 07 сарын 06-ныг дуустал Эм Зүйн Шинжлэх Ухааны Их сургууль дээр өдөр бүр 9.00-17.00 цагийн хооронд хүлээн авч, бүртгэнэ.
- Хөдөө орон нутгаас элсэгчдийг сургуулийн вэб хаяг: www.monos.edu.mn хуудсаар дамжуулан онлайн хэлбэрээр бүртгэхийн зэрэгцээ Их, Дээд сургуулиудын консерциумын шугамаар албан ёсны төлөөлөгчдөд бүртгүүлэх боломжтой. Элсэх хүсэлтэй хүмүүст зориулсан нэмэлт мэдээллийг www.monos.edu.mn хаягт байршуулна.
- Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчид заавал өөрийн биеэр ирэх ба дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг
- Сурагчийн хувийн хэрэг
- Ерөнхий шалгалтын батламж
- Иргэний үнэмлэх
- Цээж зураг 2 хувь
- Бүртгэлийн хураамж – 5.000